ТОПАЗ Эмнэлэг — Бидний түүх ба эрхэм зорилго
EST. 2013

ТОПАЗ Эмнэлэг — Бидний түүх ба эрхэм зорилго

Мэс засал, гэмтэл согог засал, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн эмнэлэг

7
давхар барилга
40
ор
10+
жилийн туршлага
Мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Отгонборын Ганболд
Отгонборын Ганболд
Эмнэлгийн захирал

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

"Топаз" эмнэлэг нь хүн бүрт чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх эрхэм зорилгын дор ажилладаг. Эрүүл мэнд бол хүний хамгийн үнэт баялаг бөгөөд бид үүнийг хамгаалах үйлсэд мэдлэг, туршлага, хариуцлагаа бүрэн зориулан ажиллаж байна.

Манай эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлж, чадварлаг эмч, мэргэжилтнээ тасралтгүй хөгжүүлэн, үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн цогц үйлчилгээг бий болгохын төлөө зорин ажилладаг. Бид зөвхөн өвчнийг эмчлэхээс гадна үйлчлүүлэгч бүрийн итгэл найдвар, амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна.

"Топаз" эмнэлгийг сонгон үйлчлүүлж буй иргэн бүрдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид та бүхний эрүүл мэндийн төлөө найдвартай хамтрагч байж, илүү чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Клиникийн профессор
Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн ахлах зэрэгтэй эмч
TOPAZ Hospital building
EST.
2013
01 — Түүх

Бидний түүх

“Сод Топаз” ХХК нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж, мэс заслын тусламж үйлчилгээнд эрсдэл багатай, дэвшилтэт технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх зорилгоор “ТОПАЗ” эмнэлгийг үүсгэн байгуулсан.

Манай эмнэлэг нь 7 давхар, 40 ортой, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд БНСУ-ын тэргүүлэх эмнэлэгүүдтэй хамтран ажилладаг. 

Ерөнхий мэс засал, гэмтэл согог засал, гэмтлийн дараах сэргээн засах, дотор, мэдрэл, зүрх судас, хүүхдийн тусламж үйлчилгээ, шинжилгээ, оношилгооны чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Эрхэм зорилго

Орчин үеийн дэвшилтэт технологид тулгуурлан, нарийн мэргэшсэн эмч, мэргэжилтний багаар чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгч бүрт хүргэхэд оршино.

Алсын хараа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хувийн хэвшлийн жишиг эмнэлэг болно.

01 — Тоо баримтаар

Тоо баримтаар

00
давхар барилга
00
ор
00+
жилийн туршлага
00
удаагийн магадлан итгэмжлэл
00
удаагийн ISO гэрчилгээ
02 — Timeline

Үе шатуудын товчоо

2013

Үүсгэн байгуулагдсан

“Сод Топаз” ХХК нь ТОПАЗ эмнэлгийг байгуулахаар шийдвэрлэв.

2014.02.13

Барилгаа ашиглалтад оруулсан

Мэс заслын эмнэлэгт шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжийг бүрдүүлэв.

2014.06.06

Тусгай зөвшөөрөл

Мэс засал, гэмтэл согог засал, сэргээн засах эмчилгээний улсын хэмжээний тусгай зөвшөөрөл авсан.

2015-2017

Магадлан итгэмжлэл

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг албан ёсоор баталгаажуулсан магадлан итгэмжлэл хүртэв.

2017.01

ЭМД-ийн санхүүжилт

Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хөнгөлөлттэй хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг эхлүүлсэн.

2017.04.07

Тасгийн өргөтгөл

Дотор, мэдрэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

2017-2021

Магадлан итгэмжлэл

Үйл ажиллагааны чанарын удирдлагыг бэхжүүлж, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл хүртэв.

2019

ISO 9001

Чанарын менежментийн олон улсын стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэв.

2021-2024

Магадлан итгэмжлэл

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг албан ёсоор баталгаажуулсан магадлан итгэмжлэл хүртэв.

2023

Эмийн сангийн үйл ажиллагаа

Эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

2024.06.06

Эмнэлгийн 10 жилийн ой

10 жилийн турш чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн түүхэн ойгоо тэмдэглэлээ.

2024-2027

Магадлан итгэмжлэл

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг үнэлүүлж, магадлан итгэмжлэл авсан.

2025-2026

Шинэ чиглэлүүд

Лаборатори болон хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлийг нэмж өргөжүүлсэн.

2026

Практикал Даатгал

“Практикал Даатгал” ХХК-тай хамтран даатгуулагч, үйлчлүүлэгчдэдээ хүрч ажиллахаар гэрээ байгуулав.

2026

Pocket zero

“Pocket zero” ХХК-тай хамтран ажиллахаар гэрээ байгуулав.

03 — Quality

Чанар ба итгэмжлэл

Олон улсын стандарт, төрийн зөвшөөрлөөр баталгаажсан үйл ажиллагаа

ISO 9001:2015

Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг 2019 оноос нэвтрүүлэн ажиллаж байна.

Магадлан итгэмжлэл

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд 4 дэх удаагаа амжилттай хамрагдсан.

Улсын тусгай зөвшөөрөл

Мэс засал, гэмтэл согог засал, сэргээн засах эмчилгээний улсын хэмжээний тусгай зөвшөөрөлтэй.

04 — Surgery

Хийгдэж буй гол мэс заслууд

Орчин үеийн өндөр технологид суурилсан төрөлжсөн мэс засал

Нуруу, мэдрэлийн мэс засал

  • Нурууны жийргэвч солих
  • Нурууны бэхэлгээ хийх
  • Нугасны хавдар авах
  • Тархины хавдар, цусан хураа авах
  • Гавлын яс нөхөх

Үений мэс засал

  • Өвдөгний үе солих
  • Түнхний үе солих
  • Шинэ дэвшилтэт түнхний үе солих
  • Урвуу мөрний үе солих
  • Тохойн үений холбоос сэргээх

Хэвлий, цээжний мэс засал

  • Уушгины мэс засал
  • Цөсний хүүдийг дурангаар авах
  • Цөсний ерөнхий суваг шалгах
  • Элэгний уйланхай авах
  • Ходоод тайрах мэс засал
05 — Team

Манай хамт олон

Чадварлаг, туршлагатай мэргэжлийн баг

Нийт 51 эмч, сувилагч, ажилтан
Их эмч, эм зүйч25
Сувилахуйн мэргэжилтэн22
Үйлчилгээний ажилтан4
Хүний гавьяат эмч / АУ-ны доктор1
Клиникийн профессор5
Тэргүүлэх зэрэгтэй их эмч3
Анагаах ухааны магистр4
Анагаах ухааны докторант2
Хүний гавьяат сувилагч2
Зөвлөх зэргийн сувилагч2
Тэргүүлэх зэргийн сувилагч2
Ахлах зэрэгтэй сувилагч6

Даатгал, санхүүжилт

2017 оноос Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хөнгөлөлттэй хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2026 оноос “Практикал Даатгал” ХХК-тай хамтран даатгуулагч үйлчлүүлэгчдэд илүү хүртээмжтэй үйлчилгээ хүргэж байна.

06 — Partners

Гадаад хамтын ажиллагаа

Олон улсын тэргүүлэх эмнэлэг, байгууллагуудтай хамтран ажилладаг

🇮🇹🇵🇱🇰🇷🇷🇺
🇮🇹🇵🇱
🇮🇹
🇵🇱
БНПУ / Итали

САМО Полска · САМО СпА

Хиймэл үе, протез, имплантын Монгол дахь дистрибютор.

🇰🇷
🇰🇷
БНСУ

Часэн уламжлалт эмнэлэг

Нурууны дискний мэс заслын бус арга, хөдөлгөөнт зүү эмчилгээ.

🇰🇷
🇰🇷
БНСУ

Нанури эмнэлэг

Эмч, мэргэжилтнүүдийг сургах хамтын ажиллагаа.

🇰🇷
🇰🇷
БНСУ

Йонсей Саранг эмнэлэг

Нуруу, үений дурангийн мэс заслын чиглэлээр сургалт.

🇰🇷
🇰🇷
БНСУ

Үридэл эмнэлэг

Хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсан.

🇷🇺
🇷🇺
ОХУ

Эрхүү АУИС, Улан-Үдэ нэгдсэн эмнэлэг

Мэдрэлийн мэс заслын тасаг — эхний хэлэлцээрүүд хийгдсэн.

🇰🇷
🇰🇷
БНСУ

Бусан хотын удирдлагууд

Орчин үеийн эмнэлгийн менежментийн хамтын ажиллагаа.

Сургалт, технологи дамжуулалт, хамтын судалгаа